Iphone6 plus- ийн ард мод барьж бэхэлбэл илүү бөх болно

“Apple” корпорацийн хамгийн сүүлд гаргасан iphone 6 plus худалдаанд гараад удаагүй байна. Хэдийгээр тус корпораци утасныхаа тэжээл болон зайг илүү анхаарч өмнөх загвараасаа илүү удаан ажиллах боломжтой болгосон ч үндсэн биеийг нь хийсэн хөнгөн цагаан хийц нь амарханнугарч хэлбэрээ алдан эвдэрч байгаа талаар цахим ертөнцөөр шуугиж эхэллээ. Уг гар утсыг өмднийхөө халаасанд хамаагүй авч явбал эвдрэх магадлалтай гэнэ. Тиймээс энэ дутагдлыг хэрхэн арилгах талаар хөгжилтэй ч гэмээр зөвлөмж гарчээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид Iphone6 plus- ийн ард мод барьж бэхэлбэл илүү бөх болно хэмээн үзэж байгаа аж
 

 

Т.ГАНБААТАР