Дотоожиндоо 40 яст мэлхий нуув

Эх орон руугаа хууль бусаар 40 орчим жижиг яст мэлхий нэвтрүүлэхийг оролдсон Канадын нэгэн иргэн 3500 канад доллараар торгуульжээ. Тэдгээр 38 яст мэлхийг сайн эр дотоожин дотроо нуусан байсныг хараад гаалийн ажилтнууд ихэд гайхсан аж. 

Гэхдээ Онтарио мужийн иргэн Донг Йан ийм төрлийн гэмт хэргийг анх удаагаа үйлдсэн учраас шүүгч түүнд дахин нэг боломж олгож, өргөст торны цаана хийхгүй байх шийдвэрийг гаргажээ. 

 



Ойрын хоёр жилийн хугацаанд түүнийг хууль сахиулах байгууллагынхан анхааралдаа байлгах бөгөөд энэ хугацаанд хуулийг дахин зөрчвөл шоронд илгээх гэнэ. Мөн шүүх түүнд ойрын арван жилдээ яст мэлхий худалдан авч тэжээхийг нь хоригложээ. Түүнчлэн хууль бус наймаа хийсэн эр нийгэмд тустай хөдөлмөр 50 цаг хийх юм.

Эх сурвалж www.wikimon.mn