Энэтхэг залуу 232 шүдээ авхуулжээ

Энэтхэгийн хөдөө тосгоны нэгэн 17 настай Ашик Гавай гэгч залуу сүүлийн хагас жилийн хугацаанд баруун хацар шанаа нь өвдөөд байна хэмээн эмнэлэгт иржээ. Орон нутгийн эмч нар оношийг нь тогтоож чадалгүй Мумбай хотын эмнэлэгт шилжүүлэхэд  эмч нар түүнд төрөл бүрийн хэмжээтэй олон тооны шүд ургасан байхыг хараад мэл гайхацгаажээ. Ингээд дараа долоон цаг үргэлжилсэн мэс заслын үеэр  түүний амны хөндийгөөс 232 шүд авсан байна. Шүдний зарим нь сувдны дайтай бол нэг хэсэг нь бүр буурцагны хэмжээтэй ч байж. Шүднүүд бие биетэйгээ наалдан ургасан байснаас заримыг нь авахад хөрөөдөж, алх хэрэглэжээ.
Эмч нар ингэж олон шүд ургах тохиолдол байдаг ч хамгийн ихдээ 37 байсан гэж баталж байна. Мэс заслын дараа Ашик 28 шүдтэй л үлджээ. 


Эх сурвалж: www.assa.mn