Хамгийн жижигхэн кинотеатр нээгдэв

 

Норвегийн Тромсе хотод дэлхийн хамгийн жижигхэн кинотеатр нээгджээ. Үзвэрийн танхимд хоёр хүн багтах бөгөөд сонин зардаг мухлаг дотор оршдог аж. Энэ бичил театрыг уржигдар Норвегид эхэлсэн олон улсын кинонаадмын нээлтэд зориулж ашиглалтад оруулсан байна. 

 

Долоо хоногийн туршид уг театр дотор өдөрт нэг киног үзэх боломжтой юм. Хоёр хүний тасалбарын үнэ 500 крон буюу манайхаар 100 гаруй мянган төгрөг болно. Үзвэрийн танхимын техникийн үзүүлэлтүүд ердийн кинотеатраас ер дутахгүй гэнэ. Киног механикч гаргах аж. 

Олон улсын кинонаадам Норвегид 1991 оноос хойш зохиогдож байгаа билээ. Энэ кинонаадам Европтоо томоохонд тооцогддог юм.

Эх сурвалж www.wikimon.mn