“Оскар”-ын баримлын хэлбэрийг өөрчилжээ

Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ын энэ оны баримлын хэлбэрт өөрчлөлт оруулсан байна. Кино урлагийн академи Чикагогийн “R.S. Owens”-ийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, баримлыг шинээр хийх шинэ мастер олжээ. “R.S. Owens” 1982 оноос хойш “Оскар”-ын баримлыг урлаж байгаа юм.

Шинэ баримал өмнөхөөсөө тод ялгарахгүй ч хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан байна. Баримлыг 1929 оны “Оскар” дээр гардуулж байсан алтан хүнийг дуурайлгажээ. Уг алтан хүнийг тэр онд Эмил Женнингс “Шилдэг жүжигчин” номинациар гардаж байв. Америкийн кино урлагийн академийнхан энэ жил Холливудын алтан үеийг эргүүлж авчрахыг зорьсон гэдгээ ярьжээ.

www.amjilt.com

О.САША