
Германы эрдэмтэд нийгмийн сүлжээ хүнд хэрхэн нөлөөлөхийг судлах ажлаа үргэлжлүүлж байна. Шинжээчид, нийгмийн сүлжээг ашиглаж байгаа үедээ хүний тархи зарим тусгай эд эсийг ашигладаг болохыг тогтоожээ.
Германы эрдэмтэд жирийн хэрэглэгчид болон залуу оюун ухаанд нийгмийн сүлжээ хэрхэн нөлөөлөх талаарх судалгааны ажлаа үргэлжлүүлж буй гэнэ. Берлиний Чөлөөт их сургууль болон Макс Планк нийгэмлэгийн мэргэжилтнүүд, нийгмийн сүлжээг ашиглаж байгаа үед хүний тархи зарим тусгай эд эсийг ашигладаг болохыг тогтоосон энэ судалгааг хийсэн байна.
Харин Норвегийн эрдэмтдийн судалгаагаар нийгмийн сүлжээний сайт Facebook-ийн мөн чанар нь залуучуудад хэрхэн нөлөөлөх түвшинг тогтоосон явдал аж. Тэдний шинжилгээний үр дүн кокаинаас /хар тамхи/ хараат байдалтай төстэй байсан гэнэ.
Нийгмийн сүлжээ нь хар тамхитай адил хэрэглэгчдийн сэтгэл зүйд нөлөөлөх тэр дундаа хүний тархины суурь зангилааны бүсэд нөлөөлөх байдлаар сэтгэл санааг нь өөрчлөх боломжтой гэжээ. Судлаачид 35 залуусыг Facebook-ээр мэдээ унших явцад MRI аппаратаар тархиных нь долгионы хэлбэлзэлийг нь хэмжин судалжээ. Судалгааны үр дүн нь залуусыг донтуулдаг болохыг баталсан хэрэг юм.
www.gereg.mn
М.Баяр