Эмэгтэйчүүдийн ганц мөрөөдөл болох хуримын даашинзны 2014 оны загварууд

 

Dar Sara бол хуримын даашинз, үдшийн даашинз гээд охид бүсгүйчүүдийн мөрөөдлийг биелүүлэх гайхалтай гоёмсог даашинз урладаг Дубайн загвар зохион бүтээгч юм. 2014 оны хуримын даашинзны загварууддаа үнэхээр тансаг, мянга мянган Swarowski шигтгээ шигтгэж урлажээ. Тэрээр зөвхөн Франц, Италиас өндөр чанартай материал авч, даашинз хийдэг ажээ.