Шоколадаар хийсэн амттай даашинз

Та өөрийгөө 2кг шоколад өмсөөд загварын тайзан дээгүүр алхаж байна гээд төсөөлдөө. Магадгүй үзэгчдийн өмнө хайлаад дуусах байх. Тэгвэл Лондонд болсон “Salon du Chocolate” загварын шоуны үеэр 10 загвар өмсөгч шоколадаар хийсэн загварын бүтээлийг өмсөж оролцсон байна. Хувцаслахад л нэг загвар өмсөгчид 5 хүн тусалж байсан байна. “Salon du Chocolate” нь олон нийтэд нээлттэй дэлхийн хамгийн том шоколадны үзэсгэлэн бөгөөд жил бүр зохион байгуулагдаад 19 жил болж байгаа юм байна.

Лондонгийн нарийн боовны дэлгүүр “On Cafe” энэхүү даашинзыг бүтээсэн бөгөөд бүйлстэй жигнэмэгээр чимжээ.
Гоёмсог, гэхдээ нартай үед өмсөхөд тохиромжгүй. Энэхүү усны хувцасыг шоколадан навч, цэцэгсээр хийж, жимс дэлбээгээр гоёжээ.
“Мөнхийн очир эрдэнэ” 2кг шоколад хайлуулж гараар урласан даашинз. Хормойг нь чили, жүржээр эмжиж хийсэн. Мэдээж дэвүүр, малгайг ч бас шоколадаар хийсэн.
Audrey Hepburn-ий загвараар хийсэн хар шоколадан даашинз. Цүнх ч бас шоколадаар хийсэн.