Марс сникеркээс татгалзаарай

Хүн бүхний амтархан иддэг бидний сайн мэдэх Марс, Сникерс, Милкивэй  зэрэг амттаныг үйлдвэрлэгч Марс компани дэлхийн 55 орны худалдаанаас бүтээгдэхүүнээ эргүүлэн татахаар болсныг ВВС дамжууллаа. Тодруулбал, энэ сарын 8-нд Германы нэгэн дэлгүүрээс Сникерс шоколад худалдан авсан хэрэглэгчийн амттанаас хуванцрын хэлтэрхийолдсон нь үүний шалтгаан болжээ.Үүний дараа тус хэрэглэгч Марс компани руу хандсан байна.

 Үйлдвэрлэгч компани маш яаралтай арга хэмжээ авч, энэ нь Нидерландын Фехел хот дахь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болохыг илрүүлжээ. Үйлдвэрийн явцад ашигладаг хуванцар савны хэлтэрхий бүтээгдэхүүн рүү орсон байна.

Иймд,  Герман, Их Британи, Франц, Испани, Итали, Нидерланд, Бельги дэлхийн нийт 55 оронд худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татахаар болжээ.

Мөн ОХУ-д худалдаалагдаж буй Марс, Сникерс шоколадууд ямар нэгэн асуудалгүй бөгөөд тэдгээрийг буцаан татахгүй юм байна.

Сонирхуулахад Марс компани нь амттан үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёр ордог бөгөөд өдөрт 10 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Дээрх хэрэг явдлын улмаас нийт хэдий хэр хэмжээний бүтээгдэхүүн эргүүлэн татаж, хэдий хэр хэмжээний хохирол амсаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

http://www.zaluu.com/