
"Google"-ийн салбар нэгж болох "Motorola" компаниас "Moto 360" ухаалаг бугуйн цагаа худалдаанд гаргалаа. Moto 360" нь 1.5 инчийн мэдрэгч дэлгэцтэй, усны хамгаалалттай, "Google"-ийн шинээр гаргасан “Android Wear” үйлдлийн системээр ажилладаг. Түүнчлэн зүрхний цохилт, алхаа хэмжихэд зориулагдсан функцүүдтэй аж. Цэнэгээ ойролцоогоор нэг хоног барьдаг байна. Дашрамд дурдахад, "Motorola" компанийн ухаалаг гар утасны борлуулалт эргээд өсч байгаагийн зэрэгцээ компани "Lenovo"-ийн мэдэлд шилжих гэж байгаа юм байна.
Б.ТУУЛ