
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-31-нд ОХУ-ын Челябинск хотод болно. Жүдо бөхийн тэргүүлэгч гүрэн, Францын цагаан өмсгөлтнүүд лхагва гаригт хойд хөршид хөл тавьсан байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) өнгөрсөн жилээс ДАШТ-д нэг улсаас эрэгтэй, эмэгтэйчүүдийн жинд дээд тал нь есөн жүдоч оролцуулах шийдвэр гаргасан юм. “Гурван өнгөтнүүд”-ээс Челябинскийн татамид эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Софиане Милоус, 66 кг-д Луй Корваль, 73 кг-д Уго Легранд, Пьер Дупрат, 81 кг-д Лоик Реми, Алан Шмидт, 90 кг-д Александре Иддир, -100 кг-д Сирилл Марет, +100 кг-д Тедди Ринер, эмэгтэйчүүдийн 48 кг-д Амандине Бушард, 52 кг-д Гнето Прискилла, 57 кг-д Аутомне Павиа, 63 кг-д Анне-Лауре Беллард, -78 кг-д Аудрей Чумео, Луси Лоутте, +78 кг-д Эмили Андеол нар зодоглоно.
Б.Бат