Утасныхаа Цэнэгээ Хадгалах 10 Арга

Смартфоны хамгийн том асуудал бол батарей байдаг. Та ямар ч төрлийн смартфон ашигладаг байсан батарей үргэлж л хангалттай биш санагддаг. Тэгвэл батарейгаа хэмнэх 10 аргыг сонирхоё.

1.Дэлгэцний гэрлийг багасгах

2.Ашиглахгүй байгаа радио холбоонуудаа унтраах. Үүнд GPS, Bluetooth, NFC болон Wi-Fi зэрэг орно.

3.“Push Notification”-ыг зогсоох. Ийм мэдээлэл ирэх бүрд тухайн үйлчилгээ үзүүлж байгаа сервертэй холболт хийгддэг учраас батарей иддэг.

4.Контент ихтэй мэдээлэлрүү хандаж байгаа бол утасны биш харин Wi-Fi сүлжээ ашиглах.

5.Утсаа “Lock” хийх. Мэдээж дэлгэц унтарч батарей ашиглалт буурна. Мөн санамсаргүй дуудлага хийх ч боломжгүй болно.

6.“App” бүр батарейг өөр өөр хэмжээтэйгээр үрэх болно. Видео үзэх, сүлжээний тоглоом тоглох зэрэг текст бичихээс илүү батарей үрэх болно. Мөн “Live Wallpaper”-ууд илүү сайхан харагдах ч илүү батарей үрэх болно.

7.Ашиглаж дууссан программаа хааж байх.

8.Өрөөний температурт байхад гар утас батарейгаа илүү үр ашигтай ашигладаг. Хэтэрхий халуун эсвэл хүйтэн нөхцөлд батарей илүү хурдан дуусах болно.

9.“Software Update” байнга хийж байх. Программ зохион бүтээгчид үргэлж өөрсдийн программаа сайжруулж батарей бага үрэх боломжуудыг хайж байдаг.

10.Утасны батарей өдөртөө хүрдэггүй бол зөөврийн цэнэглэгчтэй байх хэрэгтэй.