
Хэрвээ та зөв идэхгүй бол таны бие хэзээ ч хүссэн хэмжээнд тань байхгүй. Тиймээс доорх зөвөлгөөг дагаарай.
1. Сайн чанарын хутга ашигла
Судалгаагаар иртэй хутга ашиглан ногоо зүсэхэд ногооны эрдэс бодис илүү бага хэмжээгээр алдагддаг болох нь нотлогдсон.
2. Өглөөний цайгаа уу
Судалгаагаар өглөөний цай уух нь таны биеийн энергийн өндөр түвшнийг дэмжиж , хэт таргалалтын эрсдэлийг бууруулдаг болох нь нотлогдсон байна.
3. Амуу тарианаас зайлсхий
Ихэнх өглөөний цай нь амуу тариа, элсэн чихэр болон давс агуулсан байдаг нь хэт таргалалт, хоёр төрлийн чихрийн шижин гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн асуудалтай болгодог гэдэг нь нотлогдсон байна.
4. Уураг ид
Уураг ихээр агуулсан хүнсний бүтээгдхүүн өглөөний цайндаа хэрэглэх нь хоолны зуршлаа хянах, өдрийн турш илүү дээр хүнсний бүтээгдэхүүн сонгоход тустай.
5. Самар, мах ид
Таны ходоод чинь өвддөггүй бол өглөөний цайндаа мах болон самар идэх хэрэгтэй гэж Поликуин дасгалжуулагч зөвлөж байна. Мах нь цусан дах сахарын хэмжээг аажмаар тогтвортойгоор өсгөдөг. Харин самар нь түүнийг нь дэмжин хадгалдаг байна.
6. Дархлалын системээ сайжруул
Витамин А-р баялаг ногоон навчит ургамлууд болон бууцай нь таны биеийн дархлалын системийг маш ихээр дэмждэг байна.
7. Агшин зуурын энергээр ханга
Зөгийн бал нь байгалийн амттан мөн таны цусан дах сахарын хэмжээний түвшинг илүү хурдан хугацаанд дэмждэг хурдан задардаг нүүрс усны баялаг эх сурвалж. Тйимээс таны биеийг энергээр хангадаг төдийгүй удаан шингэдэг байна.
8. Ясаа бэхжүүл
Сүү нь маш их хэмжээний кальци агуулдаг учраас ясыг бэхжүүдэг байна.
9. Муу холестринтэй тэмц
Лууван нь өндөр түвшний фибер агуулдаг тул таны бие дэх хэрэггүй холестриний хэмжээг бууруулна.
10. Санах ойгоо сайжруул
Алим нь өндөр түвшний бром агуулсан байдаг нь санах ойн тестийн оноог 10%- р нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна.