
Өргөст хэмх нь маш бага калоритой, А С витамин агуулсан усархаг маш эрүүл ногоо юм. Усны агууламж өндөр байдаг учир зутан шөл хийхэд их тохиромжтой байдаг. өргөст хэмхээр халуун үед уухад тохиромжтой сэнгэнэсэн шөл хэрхэн хийхийг зааж өгье. Сэрүүцэж, биеэ сэргээхийг хүссэн үйдээ хийж уугаарай.
Орц: 1 жижиг хумс сармисыг жижиглэж нухаж бэлдэнэ
½ цайны халбага давс
¼ аяга шинэхэн гааны навч
1 ½ аяга сүү
3 ½ аяга арилгаж хэрчсэн өргөст хэмх (ойролцоогоор 3 өргөст хэмх орно)
1 хоолны халбага винегар
2 ширхэг мөс
Амтлах хэмжээнд перец
Бэлтгэх: өргөст хэмх, сармис, сүү, гааны навч, винегар, мөсөө бүгдийг нь хамт миксэрдэнэ. Дээрээс нь давс перец нэмээд аягалж, хэрчим өргөст хэмх, гааны навчаар чимэглэнэ.