Монгол, Буриадын нутгаар аялах дугуйчид Улаанбаатараас хөдөллөө

Монгол, Буриадын нутгаар дайран өнгөрөх “Найрамдал-2014” дугуйн спорт аялал энэ сарын 1-нээс Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас гараагаа эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Баруун-Уртын их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлсэн тэд Монгол Улсынхаа нутгаар 2100, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замд дугуйгаар аялж байгаа юм. Аялалд Монгол, Буриадын дугуйчид оролцож, олон улсын шинжтэйгээр зохион байгуулж байгаагаа онцлог. Харин дугуйчид замаа туулсаар Улаанбаатар хотод ирсэн юм. Тэд өнөөдөр төв талбайгаас аяллаа үргэлжлүүллээ.
                                                                                                                                                                               С.МӨНХ