
Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын MLS-ийн шинэ баг “Нью-Йорк Сити” клубт хүчин зүтгэх болсон Испанийн шигшээ багийн довтлогч Давид Вилья ДАШТ-ий дараа шигшээ багаасаа албан ёсоор зодог тайлах болсноо зарлалаа. Өдгөө 32 настай тэрбээр 2005 оноос хойш “Ялагдашгүй Армада”-гийн төлөө нийт 96 тоглолтод оролцохдоо 58 бөмбөг оруулжээ. Вилья 2010 оны ДАШТ болон 2008, 2012 оны ЕАШТ-д түрүүлснээс гадна 2011 оны гуравдугаар сарын 25-нд Чехийн шигшээ багийн эсрэг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод гоол оруулж, Рауль Гонзалесийн (44 гоол) дээд амжилтыг эзэлж, Испанийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч болсон юм.
