Хамгийн урт аялал

Германы иргэн Christoph Rehage 2007 онд нэгэн галзуу төлөвлөгөө сэджээ. Хятадаас төрсөн нутаг Герман руу явган аялах. Энэхүү сонирхолтой аялал 26 насных нь төрсөн өдрөөр буюу 11-р сарын 09-ний өдөр Бээжин хотоос эхэлсэн бөгөөд хэдий туулах замаа бүгдийг нь туулаагүй боловч  жилийн дараа гэртээ ирэхдээ нийт 2796 бээр явган аялсан байжээ. Аяллын явцад элсэн шуурга,төөнөх халуун нар, алуурчин зөгий гээд байгалийн олон саад бэрхшээлтэй тулгарсан боловч зорилгоосоо хазайгаагүй байна.

 

"Сахалгүй цэвэрхэн царай,эрч хүчээр дүүрэн залуу"

Энэ бол түүний аяллын хамгийн анхны зургандаа бичсэн тайлбар. Гэвч аяллын төгсгөлд түүний сахал үс ургаж ийм нэгэн төрхтэй болжээ."Би яг л Форрест Гамп шиг харагдаж байна ,гэхдээ надад зохиж байна шүү"гэж ярих Christoph бусад хүмүүсийг ч мөн аялалд дуудаж байна.Танд хүсэл байхад л хангалттай, дурангаа аваад гэрээсээ гар, шинэ орчинд шинэ хүмүүстэй танилцаж өөрийгөө таньж мэд  хэмээн уриалж байна. Сонирхуулахад түүний дараагийн аялал сэтгэл зүрхийг нь эзэмдэгч Истанбул гэсэн шүү.

                                                                                                                           ОРЧУУЛСАН: ЦЭНГЭЭ