Азийн аваргад өрсөлдөх дугуйчид Казакстан улсыг зорилоо

Дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Атилла” клубын 13 тамирчин оролцохоо болсон. Тэд өнөөдөр Казакстан улсыг зорилоо. Олон улсын дугуйн холбоо болон Азийн дугуйн холбоо хамтран зохион  байгуулж буй энэхүү тэмцээнд Монголын дугуйн холбооныхон анх удаа өргөн бүрэлдхүүнтэйгээр оролцохоор болсон нь энэ. Өнгөрсөн онд Энэтхэг улсад болж байсан уг тэмцээн энэ жил Казакстаны нийслэл Астана хотод өртөөлсөн юм. Азийн аварга шалгаруулах тэмцээн 18, 18-23, насанд хүрэгчдийн гэсэн гурван насны ангиллаар болно. Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар дасгалжуулагчтай дугуйн спортын “Атилла” клубын 13 тамирчны хоёр нь эмэгтэй билээ.

                                                                                                                                                                  Б.БӨРТЭ