Х.Хатанбаатар олон улсын тэмцээнд хоёрдугаар зэргийн шүүгчээр оролцоно

Филиппин улсын Манила хотод энэ сарын 31-нээ зургадугаар сарын 1-нд болох Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монголын Оюун ухааны академийн гурван тамирчин оролцоно. Тэд өнөөдөр дасгалжуулагч, шүүгчийн хамт тус улсыг зорино. Монголын Оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар Ой тогтоолтын олон улсын тэмцээнд хоёрдугаар зэргийн шүүгчээр оролцоно.

1. Х.Хатанбаатар - Ой тогтоолтын олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч
2. Б.Баасандорж - Дасгалжуулагч
3. С.Цогбадрах - Ой тогтоолтын Их Мастер
4. Т.Энхжин - 2014 оны Ой тогтоолтын улсын аваргын тэмцээний гурван медальт
5. Э.Энхмөнх - 2014 оны Ой тогтоолтын улсын аваргын тэмцээний дөрвөн медальт

Энэ удаагийн тэмцээнд Т.Энхжин болон Э.Энхмөнх нар анх удаа олон улсын тэмцээнд оролцож байгаа юм.


С.НАРАН