Микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй

Нийслэлд үйлчилгээнд явж буй ихэнх микронууд ашиглалтын хугацаа нь дуусч байгаатай холбогдуулж  үйлчилгээнд явуулахгүй болсныг нийслэлийн Тээврийн газраас мэдэгдсэн. Ингэснээр иргэдэд үйлчилж буй 353 микро автобусаас ердөө 37 микро автобус үйлчилгээ явуулах боломжтой болж байгаа. Тус шийдвэрийг “Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбоо” эсэргүүцэн жагсаал зохион байгуулснаар дөрөвдүгээр сарын 1 хүртэл хойшлуулаад буй юм. Иймд тус өдрөөс эхлэж микронуудыг үйлчилгээнд явуулахгүй аж. 

www.gonews.mn