
Бакей. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга:
– Ш.Түвдэндорж гишүүн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай санал гаргасан нь гишүүний хууль санаачлах эрхээ эдэлсэн хэрэг гэж би хүндэтгэлтэй хандаж байгаа.
Гэхдээ хувь гишүүний хувьд байр сууриа илэрхийлэхэд, ээлжит сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах нь зохимжгүй юм.Яагаад гэхээр 2003 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан Монгол Улсад хүний эрхийг хангах тухай хөтөлбөрөөр ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт байж байгаа. Энэ нь цаанаа УИХ-д суудалтай нам, эвслүүд, улстөрчид, гишүүд магадгүй өөрсдөдөө зориулж хууль гаргахаас болгоомжилсон, хүний эрхийг хангахтай холбоотой асуудал юм. Тийм учраас үүнд болгоомжтой хандах ёстой.
www.tsenzurgui.mn