Нэрс жимстэй кардамом(халуун ногоо) тараг

4 хүний порц: 200 грамм нэрс, 100 грамм элсэн чихэр, 1 ц\халбага кардамомын үр, 800 грамм тараг. Нэрсээ тогоонд элсэн чихэртэй халааж бага зэрэг чанаад элсэн чихрээ уустал хутгана. Ингэсний дараа хөргөнө. Кардамомыг бутлагчид хийн сайтар жижиглэнэ. Кардамомын нунтаг, хөргөсөн нэрсээ таргандаа хийж жигд хутгана. Холимогоо аяганд хийгээд намуу цэцгийн үр цацна.