Нийтийн тээврийн зарим чиглэл иргэдэд хүндрэл учруулж байна

Ганцхан Жишээ дурдъя

Нийслэлийн тээврийн газраас шинэчилсэн том оврийн тээврийн хэрэгслийн Баянхошуу-Тэц3- Ард кино теарт гэсэн маршрут   иргэдэд огт таалагдахгүй байна.

ТЭЦ3-"Ард кино театр" гэсэн хаягтай автобус нь нэг эргэлтэндээ хэтэрхий урт замыг туулдаг. Баянхошууны эцсээс "Тэнгис" кино театр цаашлаад  ардаар баруун эргээд "Мөнгөнзавъяа" худалдааны төв,  баруун 4 замаар нарны гүүрээр  даваад тэц3 -аас буцаж эргэж байна.

Орой ажлын цаг тарах буюу 17 цагаас 20 цагийн хооронд ид түгжрэлтэй үед энэ урт замыг туулахад цаг хугацаа их шаардагдаж байна. Нэг жишээ дурьдахад "Бөмбөгөр" худалдааны төвөөс баянхошуулуу явдаг ганцхан чиглэл нь ТЭЦ3-"Ард кино театр",  орой ажлын цаг дууссаны дараа зөвхөн энэ чиглэлээр явдаг иргэд  автобусны буудлаар дүүрэн, бухимдал ихтэй, удаж байж ирхээр автобусандаа багтахгүй үлдэх нь элбэг тохиолоддог аж.  30 минут хүлээх нь энүүхэнд гэж байв.

Мөнгөтэй нэг нь микро эсвэл жижиг тэргэнд суудаг байна. Гэвч жижиг тэрэг микронд суугаад ч иргэддээ энэ чиглэл хүрэлцэхгүй байгаа илхэн байлаа. 

www.HOT.mn