
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Тавантолгойг олон жилийн хугацаатай гадныханд зарах гэж байсан булхайг нь илчиллээ хэмээн миний эргэн тойрон дахь хүмүүсийг баривчилж, шалгаж байна. Анх эрчүүдийг нь хэрэгт тулган баривчилж байсан бол одоо эмэгтэйчүүд рүү дайрах боллоо. Гэвч юу ч гараагүй. Тэр хүнд мөнгө угаах, захиран зарцуулах эрх байхгүй. Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ. Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол зүйлийг нь та нар мэднэ. Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн. Гамин цэргийг ялсан
-Сайншандад байгаль орчны үнэлгээ хийсэн компанийн ажилчдыг мөн хорьсон байсан?
-Тэр компанийг сонгон шалгаруулах ажлыг би биш, яамны Төрийн нарийн бичгийн дарга хариуцсан. Тэр компани мөнгөө ч бүрэн аваагүй юм билээ. Гэтэл захирлуудыг нь орилж, хашгичуулан баривчилж байна.
-Төмөр замын төсөл дээр гадны команиуд ажилласан. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх боллоо?
-Юу гэж дээ. Хуурамч бичиг баримт гэдэг ойлголт миний ой сэтгэхүйд байхгүй. Монгол улсыг олон жилээр хүчгүйдүүлэн, хараат бус болгон, тамирдуулсны дараа хүссэн зүйлээ хийнэ. Энэ бол улс төрийн хэрэг.
-Хэн үүнийг хийж байна гэж бодож байна вэ?
-Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя.
Энэхүү шүүх хуралд Г.Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатар хоёр хүүхдийн хамт иржээ. Тэрээр хэлэхдээ “Би юу болоод байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Ар гэрийнхэн маань ч юу болоод байгааг мэдэхгүй байгаа. Уржигдар хүмүүс манай гэрт хоёр цаг орчим нэгжлэг хийгээд, хоёр Ipod аваад явсан. Тэгээд ч манай эхнэр хөрөнгө мөнгийг шийддэг хүн биш. Мэдүүлэг авна хэмээн авч яваад, шууд хорьчихлоо. Найман сартай нялх хүүхэд нь хоёр хоног уйллаа” гэв.
www.medee.mn
Ж.МАРАЛ