Эр хүн нэг л ааштай байх хэрэгтэй. Н.Энхбаяр харин их олон ааштай юм билээ

Философич, улс төр судлаач С.Молор-Эрдэнэ:

-Уг нь би Н.Энхбаярыг улс төрийг шинэчилж, алдаагаа засна гэж бодож байсан юм. Хэрэгтэй, хэрэггүй хүмүүсээс салж, шинэ үеийг дэмжиж, тэдэнтэйгээ урагшилна гэж хүлээж, дүгнэж, найдаж байлаа. Гэтэл тэр хүн шинэ Монголын төлөө, шинэ үеийн төлөө явахыг хүсээгүй. Эргээд л нөгөө хоол унд, наргиа, наадам, найраа, хуйвалдаан гэдэг зүйл рүүгээ орчихсон. Нэг харсан чинь буцаад л улс төрд улиг болсон нөхдүүдтэйгээ бөөрөө нийлүүлчихсэн байсан. Хажууд нь М.Энхсайхан гэж улс төрийн ямар ч бодлогогүй, буурь суурьгүй, юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн байсан шүү дээ. Нөгөө талд нь Ч.Улаан, Ц.Цолмон, Д.Тэрбишдагва мэтийн бас л бүтэхгүй нөхөд гараад ирчихсэн. Хааччихав, нөгөө ард түмний найдаж байсан Н.Энхбаяр. Маш их гайхсан. Уг нь анх МАХН гарч ирж байхад маш их зүйл биднээс хүлээж байсан шүү дээ. Гэтэл Н.Энхбаяр маань хүмүүсийн тэр их хүлээлтийг үгүй хийчихсэн.

Эр хүн нэг л ааштай байх хэрэгтэй. Н.Энхбаяр харин их олон ааштай юм билээ. Зүв зүгээр байж байснаа л бүтэхгүй хэдэн нөхдөө дуудаад эхэлдэг. М.Энхсайхан гээд бялдууч нөхөр хамгийн түрүүнд ирдэг. Тэгэхээр гэнэт гардаг тийм аашийг гаргахгүй байдлаар л гэрээ хийх хэрэгтэй байх.

www.politik.mn