
Маргааш буюу энэ сарын 3-4-ний өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг ОБЕГ болон Цаг уур,орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 2, 3-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-ний өдөр ихэнх нутгаар цас орж,
Хангайн нуруу, Хан Хөхийн нуруу, Орхон, Сэлэнгийн сав газраар мөн зүүн аймгуудын нутгаар илүү их цас орох шинжтэй байгаа аж.
бөгөөд энэ бага даралтын орон нь 3-ны шөнө баруун аймгуудын нутгаар орж ирээд, Хангайн нурууг давж,Орхон, Сэлэнгийн сав газарт гүнзгийрч өндрийн бага даралтын орон үүсэх нөхцөл бүрэлдэж байгаа юм байна.
Үүнтэй холбогдуулж ОБЕГ-аас малчид ард иргэдийг хол замд гарахгүй байх, гарсан үедээ дулаан хувцас авч явах болон цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт нь авч байхыг анхаарууллаа.
Б.Дэжид