
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 79625 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 6531 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 8.2%-ийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 3.3%-иар буурсан, өнгөрсөн оны мөн үеэс 0.6%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 84.0% -ийг 0-9 насны хүүхдүүд эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 2466 дуудлага ирүүлсний 1245 тохиолдол буюу 50.5% нь томуу томуу тус өвчин гэж оношилогдсон байна.
ТТТӨ нь амбулаторийн үзлэгийн Налайх дүүрэгт 11.3%, Баянгол дүүрэгт 11.1%, Багануур дүүрэгт 9.7%-ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.
www.HOT.mn