Улсын харцага Ц.Содномдорж ирэх сарын 12-ноос барилдаж эхэлнэ

МҮБХ-ноос улсын харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сар хассан.  Ц.Содномдорж харцага Сар шинийн барилдаан Завханы гарьд Б.Гончигдамбын гарыг хөшиж бөхийн дэг, ёс зөрчсөн. Түүний энэхүү үйлдэл бөхийн хорхойтнуудыг гонсойлгоод авсан. Тиймээс бөхийн холбоо хуралдаж, түүнийг хоёрдугаар сарын 11-нээс эхлэн дөрвөн сарын хугацаанд барилдуулахгүй байхаар шийдсэн. Тэгвэл өдгөө шийтгэлийн хугацаа дуусах дөхөж байгаа аж. Тодруулбал, ирэх зургаадугаар сарын 12-нд эрх сэргээгдэх юм байна. Харин түүнд оноосон шийтгэлийг зөөлдсөн гэж үзэх нэгэн ч байсныг дурдах хэрэгтэй. Учир нь Улсын баяр наадмаас өмнө барилдах эрх нь ийнхүү сэргэж байгаатай холбоотой юм.

 

                                                                                                                                                                     Б.Туул