Монголд “USA Eagles” баг ирнэ

Монголын сагсан бөмбөгийн лигийн дөрвөн удаагийн аварга “SBL Хасын хүлгүүд” клубын 10 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус клубын ойн арга хэмжээний хүрээнд АНУ-ын NCAA-гийн нэгдүгээр дивизионы тоглогчдоос бүрдсэн “USA Eagles” баг Монголд ирэх гэж байна. Америкийн бүргэд клубийнхэн энэ сарын 23-нд Улаанбаатар хотод ирэх юм байна. Тэд энэ сарын 25-нд “SBL Хасын хүлгүүд”-тэй, 26-нд Монгол Улсын үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх юм байна.