Өсвөрийн шигшээ баг дэлхийн аваргыг зорилоо

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ирээдүй хойч болсон шилдэг сагсан бөмбөгчдөдөө ихээхэн анхаарал хандуулж, U13, U15 болон U18 насны шигшээ багийг байгуулаад байгаа билээ. Улмаар U18 насны эрэгтэй шигшээ багийг “Sprite Super League”-ийн тэмцээнд бүтэн улирлын турш тоглуулж, байнгын бэлтгэлтэй байлгаж байсан. Харин энэ сарын 21-26-нд Ерөнхий боловсролын сургуулиудын дэлхийн аварга шалгаруулах “3 vs 3” сагсан бөмбөгийн тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болно. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор U18 насны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид болон дасгалжуулагчид бүтэн багаараа өнөөдөр Бээжин хотыг зорьж байна.

Энэхүү тэмцээнд оролцох багуудын ирүүлсэн албан ёсны мэдүүлгээс харвал дэлхийн томоохон улсуудаас 20 гаран баг оролцох юм. Дурьдвал Франц, БНХАУ, Словени, Бразил, Чех, Эстони, Унгар, Бельги, Тайвань, Чили, Турк, Индонез, Хонконг, Тайланд зэрэг улсуудын өсвөрийн шилдэг сагсан бөмбөгчид өрсөлдөхөөр болжээ. Манай баг тамирчдын хувьд МҮСБХ-оос өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан U18 насны УАШТ-аас сонгон шалгарсан шилдэг тоглогчид юм. Ингээд багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагчаар ОУХМ Г.Ихбаяр
Б.Авирмэд /Увс аймаг/
М.Мишээл /TLG13/
О.Дөлгөөн /TLG13/
Г.Лхагвадорж /Ирээдүй/
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагчаар Спортын Мастер Б.Отгонсүрэн
Г.Уранчимэг /Дорноговь Золбоо/
Э.Одонтуяа /Дорноговь Золбоо/
Б.Ундрах /Дархан/
М.Цэрэнлхам /Баянхонгор/