Амандаа 138 харандаа чихэв

 

Балбын Ража Тапа гэдэг 19 настай залуу амандаа зэрэг 138 харандаа чихээд дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Өмнөх амжилтын эзэн Энэтхэгийн иргэн Динеш Шивнаф Упадхайя амандаа 92 харандаа хийж байсан юм. 

Бичгийн хэрэгслийг амандаа амжилттайгаар чихсэний дараагаар Тапа тэнд байсан хүмүүсийг зугаацуулахаар шийдэж, асаасан 32 лааг ам руугаа хийжээ. 

Балба залуу хамгаалагчаар ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа энд тэнд шоу үзүүлж, дээд амжилтуудыг эвдэхээ үргэлжлүүлэхээр шийдсэн гэнэ.

www.wikimon.mn