Гадаад оронд хийлгэж болох 11 янзын гайхамшигт иллэг

Иллэгийн урлаг гэдэг нь эртний уламжлалтай, механик нөлөөллөөр өвчнийг анагаах, оюун санааг ариусган таатай мэдрэмж төрүүлдэг нэгэн төрлийн эмчилгээ, бас урлаг. Өнөөдөр иллэг бүхий л оронд улам хөгжиж шинэ шинэ төрөл бий болон аажмаар аялал жуулчлалын нэг гол чиглэл болоод байгаа. Дэлхийн улс орнуудаар бядан явагч та бүхэн хаана ямар иллэг хийлгэж болох вэ.

 

1. Аварга могойн иллэг


Филиппиний Cebu City Zoo амьтны хүрээлэнгээр орвол ийм иллэг хийлгэж болно. Хулсан нааран дээр хэвтээд 10-15 минутын туршид аварга том могойг биен дээгүүрээ гулгуулан хүйтэн биеийг нь мэдрэхэд тун зүгээр. 

 

2. Зааны иллэг

Зарим илээчид гараа зангидаж байгаад бүсгүйчүүдийн гоо биеийг нухаж, цохилох нь эвгүй байдаг уу. Тэгвэл гурван тонн жинтэй зааны хөлөөр нухуулахад ямар байх бол. Тайландын Chiang Mai-д иллэг хийхээр тусгайлан сургасан заанууд бий. Эмчилгээний тусгай курс дамжаа дүүргээгүй ч аялагчдыг зугаацуулж таашаал өгч чадна. 

 

 

3. Хутгатай иллэг

Мөн л Тайванд аялагчдыг гурван долларын үнээр 10 минутын турш мах цавчдаг том хутгаар илж тайвшруулдаг. Тэгэхдээ бүр ирээр нь шүү. Хутгаар хийдэг иллэг нь азид бүр 2000 жилийн тэртээгээс уламжилж ирсэн, цусны даралт ихсэх, муу эрчим хүчийг зайлуулах зэрэгт тустай гэнэ. 

 

 

4. Нударгалах иллэг

Зангидсан гараар цохиулах ч тийм ч таатай зүйл биш, гэхдээ өөрөө хүссэн бол ч яахав. Тайландын энэ илллэгийг зөвхөн мэргэшсэн хүн л зөв цохиж хийдэг гэнэ. 

 

 

5. Шувууны сангасаар нүүрээ илүүлэх

Гейша нар яагаад мөнх залуугаараа, царай зүс сайхантай байдаг гэж бодож байна. Тэд ердөө л шувууны сангасаар нүүрээ илдэг гэнэ. Тэгээд пудр, уураг түрхэнэ. Хөгшрөлөөс сэргийлж үрчлээ арилган залуу сайхан харагдуулна гэнэ. 

 

 

6. Гижигдэх иллэг

Испанийн Мадрид хотод Cosquille Arte Spa салонд Изабель Айрес гэдэг бүсгүй үүнд жинхэнэ мэргэшсэн нэгэн. Энэ бол нэгэн төрлийн гипотез ч гэж болно. 

 

 

7. Кактустай иллэг

Мексикийн ширэнгэд кактус шиг элбэг юм хаа мундах вэ. Эндхийн Пунта-Мита хотын Four Seasons Resort зочид буудалд кактусын өргөстэй навчаар иллэг хийдэг үйлчилгээ байгаа. Зүүний нь үзүүр зөөлөн хатгахад арьсны мэдрэмж сайжирч, тайвширдаг гэдэг. 

 

 

8. Навчин шүүрээр балбуулах

Энэ бол оросын уламжлалт эмчилгээ гэж болно доо. Ууран сууж навчсаар балбуулахад ямар гэж санана

 

 

9. Эмгэн хумстай иллэг

Африкинй асар том эмгэн хумсыг бие дээгүүрээ зөөлөн гулгуулах нь жинхэнэ иллэг. Энэ бол азийн бас л нэгэн төрлийн залуужуулах, эдгээх уламжлалт эмчилгээ. 

 

 

10. Халуун бингээр илэх

Иллэгийн мастер Иветт Чанг гэгч үүнийг үндэсэлснийг одоо газар бүр хэрэглэх болсон. Халуун бингээр бүх биеийг илэхэд ядаргаа арилж, бие организмын дулаан нэмэгддэг гэнэ. 

 

 

11. Галан иллэг

Биеийн халууныг жинхэнэ ёсоор нэмэгдүүлэх энэ иллэг Хятадад өргөн дэлгэрсэн. Тусгай тосоор тосолсон даавуу шатаан биеэр илэхэд ханиад томуу тусахын чинээ бодохын хэрэггүй гэнэ. Бас өөх хайлуулж тураана.

www.assa.mn