Италийн Падуе хотын онцгой байдлын албаныхан нэгэн эмэгтэйд их сонин тусламж үзүүлэхэд хүрсэн байна. Эднийд нэгэн эмэгтэй цоожны нь түлхүүрийг гээчихлээ, үнэнчийн бүсийг минь тайлаад өгөөч хэмээн орон нутгийн онцгой байдлын газарт ирсэн байна. Эмэгтэй бас гэртээ ч орж чадахгүй байгаагаа хэлээд даашинзаа сөхөхөд онцгой байдлын албан хаагчид хөөрхий бүсгүйд юу тохиолдсоныг мэджээ.
Эмэгтэй “Түлхүүрийг нь хаячихаад цоожийг нь онгойлгож чадахгүй байна” гэсэн байна. Албаныхан цоожийг нь эвдлэн хөөрхий бүсгүйг чөлөөлжээ. Энэ бүхний дараа ийм сонин өмсгөлийг өөрөө сайн дураараа өмссөн гэж ярьсан байна. Чухамдаа энэ нь үнэнэ эсэх, цаашид үүнийгээ өмсөх эсэхийг бүү мэд.
Үнэнчийн бүс гэдэг нь бүр дундад зууны үеэс эр нөхөр нь алс хол ажлаар явахдаа эхнэрээ өөр хүнтэй хавьтуулахүй гэхдээ өмсгөж цоожлон орхидог төмөр агтавчийг хэлдэг байна.
Эх сурвалж: www.assa.mn