Оросод “Нүүдэлчний амьдрал” нэртэй парк байгуулагджээ

Москвагийн ойролцоох Хотьково хотод нэгэн шинэ парк байгуулагдсан байна. Паркийн нэр нь “Нүүдэлчний амьдрал” аж. Энэ парк долоо хоногийн пүрэв-ням гарагт 11-17 цагийн хооронд л ажилладаг байна.

Паркт монгол гэр байхаас гадна амьтны хүрээлэнд нь тэмээ, сарлаг, үхэр, нугас байдаг. Цаа буга, нохойн чаргаар аялах боломжтойгоос гадна тэмээ унаж болох аж. Хотьково хотын иргэд “Нүүдэлчний амьдрал” паркаар аяласнаар монгол хоолыг мөн амтлах боломжтой байна. Айраг ч байдаг гэнэ.

Хотьково нь XI зуунд байгуулагдсан бөгөөд эртний түүхэн уламжлалыг хадгалахыг илүү зорьдог аж. Энэ ч утгаараа нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл, ёс заншилыг “Нүүдэлчний амьдрал” паркаараа харуулахыг зорьжээ.

 

 

www.tsenzuurgui.mn