Twitter тэмдэгтийнхээ тоог 10 мянга хүртэл нэмж магадгүй

Интернетийн сүлжээний Twitter-ийг бүтээгчид нэг удаад бичих тэмдэгтийн тоог 10 мянга хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна хэмээн мэдээллийн Re/code портал мэдээлжээ. 
Өнөөдөр хэрэглэгчид нэг удаад 140 тэмдэгт л бичиж байгаа. Харин 2016 оны эцэс гэхэд энэ хязгаар өөрчлөгдөж магадгүй байна. Re/code-ийн мэдээлснээр бол Сан-Францискод байрладаг компанийн албан байр энэ мэдээллийн мөрөөр ямар нэгэн тайлбар хийгээгүй гэнэ. 
Америкийн Twitter Inc компани 2006 онд байгуулагдсан юм. 
 

Эх сурвалж: www.assa.mn