Интернэт дэх хамгийн анхны вэб хуудас info.cern.ch 25 жилийн өмнө буюу 1990 оны арванхоёрдугаар сарын 20-нд ажиллаж эхэлсэн тухай Engadget мэдээллээ.

Энэ сайт нь анх олон нийтэд нээлттэй биш зөвхөн CERN (Цөмийн судалгааны Европын Зөвлөлийн) -ын ажилтнуудад хэрэглэгддэг байсныг тэмдэглэх нь зүйтэй юм. Энэхүү хуудсанаас та Тим Бернерс-Лигийн бүтээсэн World Wide Web төслийн тухай мэдээллийг авч болно. WWW ашигласнаар та баримт бичгийн холбоосуудын механизмаар дамжуулан хамт олон болон бусад хэрэглэгчидтэй мэдээллээ хуваалцах ёстой гэсэн байжээ.
Тим Бернерс-Ли 1990 оны арваннэгдүгээр сарын 12 гэхэд төслийнхөө эхний танилцуулгыг хийсэн байна. Бернерс-Ли нь шинэ бүтээлд нь URL тодорхойлогч, HTML хэл, HTTP протоколоор оролцсон гэдгийг тэмдэглэсэн байна.
www.zaluu.mn М.Баяр