Ундааны сиропоор үсээ будах энгийн арга

 

Усанд найруулж, ундаа болгож уудаг сироп ашиглан үсээ төрөл бүрийн өнгөтэй болгох энгийн аргыг танилцуулж байна. Танд халуун ус, хүссэн өнгийн сироп, үсний ангижруулагч байхад л үсээ хүссэн өнгөндөө оруулах боломжтой. Мэдээж цайвар үсэнд бүх төрлийн будаг сайн ордог гэдгийг мартаж болохгүй. Халловений баяр, шинэ жил гээд үснийхээ өнгийг түр зуур өөрчлөх хэрэгтэй үедээ өртөг зардал маш бага энэ аргыг ашиглаж болно. Үсээ хэдэн удаа угаасны дараа сиропны будаг угаагдаж дуусдаг байна. Доорх дүрс бичлэгт цайвар шаргал үстэй охин цэнхэр үст болжээ.

www.zuwulguu.com