Чи оффис дээрээ цэгцтэй, эмэгтэйлэг бөгөөд хуучинсаг бус хувцаслалтыг хүсэж байна. Тэгвэл чамд энэ сард юу хэрэгтэйг хэлэх үү? Таазнаас дээгүүр богинохон ноосон цамц, хуниас бүрийг нь сайтар дарж индүүдсэн нимгэн юбка. Юбка нь тугалган бүрээстэй даавуун, лидеринэн гэх мэт гэрэл ойдог материалтай байвал бүр сайн. Учир нь тэгвэл чи түүнийг шинэ жилийн аль нэг үдэшлэгтээ майктай хослуулан өмсөөд, дараа нь ажил дээрээ ноосон цамцтайгаа өмсөж болох юм.
1. Өнгөрсөн жилээс эхлэн мэр сэр үзэгдэж эхэлсэн хуниастай юбканы тренд одоо л яг “өмсөх үе” дээрээ ирсэн байна. Доор нь урт богино түрийтэй гутал, сандааль гээд юу л бол юу углаж болно. Дээгүүр нь ч бас майк, кроп топ, хоолойтой цамц, урт цамц, футболк гээд гарт тааралдсанаа шургуулах боломжтой. Гэхдээ өнөөдрийн хувьд өдийд өмсөхөд тохиромжтойн үүднээс таазнаас дээгүүр богино ноосон цамцтай хослуулахыг зөвлөж байна.

2. Алекса Чангийн дээрх хувцаслалтыг Vogue сэтгүүл 10-р сарын сүүлийн долоо хоногийн шилдэг хувцаслалтаар сонгожээ. Үүнийг харахаас өмнө эрээн ноосон цамцыг металл хуниастай юбкатай хослуулах нь тийм ч сайхан санаа мэт санагдахгүй. Гэхдээ яагаад ч юм тэд хамтдаа хөгжилтэй, хөнгөн, бусдаас ялгарах стильтэй, тренди харагдаж байна.

3. Гэвч цулгай өнгийн ноосон цамц хамгийн тохиромжтой хослолынхоо байрнаас хэзээд буухгүй. Ялангуяа завсрын, бүдэг, саармаг өнгийн цулгай ноосон цамц гялгар өнгөтэй хуниастай юбкатай үнэхээр сайхан зохицдог. Ажил ихтэй 12-р сард бариу, биед эвгүй костюм, харандаан юбканаас татгалзаж, харин хөлд сул, биед эвтэйхнээр ингэж хувцаслаарай. Металл, гялгар өнгийн юбка нь чамд баярын уур амьсгалыг авчрахаас гадна орой нь гэнэтийн хүлээн авалтанд уригдахад сандрах юмгүй очиход тусална.

www.goolingoo.mn