
Оросын теле харилцаа холбооны “Ростелеком” томоохон компани монголын холбооны дотоод зах зээлийн 25 хувийг эзлэхээр төлөвлөж байна. Орос, Монгол улсуудыг холбох Хиагт, Алтанбулаг хил дамжсан залгалтын өөрийн хэсгийн үндсэн ажлаа дуусгаснаа тус компани саяхан зарлалаа. “Ростелеком” Монгол Улсын хил хүртлэх өөрийн холбооны шугамыг барих, монголын “Мобиком” компани Орос улсын хил хүртлэх хэсгээ барихаар тохиролцсон юм. Энэ хоёр холбооны шугамыг ийнхүү холбосноор Монгол улсын иргэд өндөр хурдтай интернетийг ашиглах боломжтой болох юм гэж тус компанийн хэвлэлийн албаны төлөөлөгч тайлбарласан юм.
Өмнө нь “Мобиком” компани зөвхөн хятадын Чайна Телеком, Чайна Юником компаниудтай л хил дамнасан холболттой байсан гэж “Ростелеком” компани мэдээлсэн байна.
П.ТӨР