Орныхоо тодорхой нэг хэсэгт унтах нь хүмүүний сэтгэцэд маш чухал нөлөөлөл үзүүлдэг аж. Ийм дүгнэлтэд Их Британийн Хартфордширын их сургуулийн эрдэмтэн судлаачид хүрчээ. Орны зүүн хэсэгт унтах дуртай хүмүүс ажилдаа илүү дуртай, илүү олон найз нөхөдтэй байдгийг эрдэмтэд олж мэдэв. Мөн зүүн тал дээр унтдаг хүмүүс илүү сайхан зантай болж сэрдэг бөгөөд амьдралыг өөдрөгөөр хардаг байна.

Судалгааны явцад эрдэмтэд 1000 хүнээс орны чухам аль хэсэгт унтдагийг нь лавлаж, энэ нь тэдгээрийн сэтгэл санааны байдал, ажил хэрэг, амьдралд нь ямар нөлөөлөл үзүүлдгийг сонирхжээ.
Тэгтэл орны баруун талд унтах дуртай хүмүүс илүү хувиа хичээмтгий, сэтгэл санаагаар гундуу сэрдэг, гутранги үзэлтэй, ажилдаа дургүй байдаг болох нь тогтоогдов.
Сонирхолтой нь, Их Британийн оршин суугчдын 36 хувь нь ганцаараа унтахыг илүүд үздэг байна. Энэ нь дийлэнх тохиолдолд хурхирдаг хамтрагчаас нь үүдэлтэй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn