
Польш улсад амьтны үс, арьсаар хувцас хийхгүй байхыг уриалан 11 - р сарын 25 нд амьтдыг олноор нь хөнөөж, зүй буйсаар устгаж байгааг эсэргүүцэн жагсаал хийсэн байна. Ялангуяа сэрүүн цагт үнэгний үсээр олон төрлийн хувцас үйлдвэрлэдэг. Зөвхөн энэ намар гэхэд загварын хэрэгцээг хангахын тулд 300 000 үнэгийг устгасан байна.Тиймээс энэхүү жагсаалыг санаачлагчид арьсыг нь өвчсөн үнэгтэй адил хүний арьсыг өвчвөл ямар харагдахыг тодорхой харуулахыг зорьжээ.

Харгис хэрцгийгээр амьтдыг хэрхэн хөнөөж байгаа тал дээр олон нийтийн анхаарлыг татах зорилготой энэхүү үйл ажиллагааг жил бүрийн 11 сард зохион байгуулдаг юм. Энэ удаад лекц тавьж, фото зургийн үзэсгэлэн гаргаж, баримтат кино үзүүлж, шинжилгээ судалгааны үр дүнг олон нийтэд толилуулжээ.
Хэвлэлийн төлөөлөгч Юстина Жондечко "Бид амьтадын зовлонг тодорхой харуулахыг шийдсэн. Энэхүү үнэгний бие яг л жинхэнэ мэт болсон. Хүмүүсд нэгийг бодогдуулж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэлжээ.
Польш улсад ангийн арьсаар хувцас үйлдвэрлэдэг 800 гаруй үйлдвэр бий гэдгийг онцлон тэмдэглэв. Ийм олон үйлдвэрийн гол шалтгаан нь арьсыг дуудлага худалдаанд оруулж, хувцас үйлдвэрлэгчид, дизайнеруудын дунд болон ОХУ - д маш эрэлт хэрэгцээтэй байдагтай холбоотой хэмээн тайлбарлажээ.
"Харин арьсыг ашигласан ч махыг нь хаядаг. Энэ нь байгаль орчин, биологид маш сөрөг нөлөөтэй. Гэхдээ энэ асуудлыг тусад нь нухацтай авч үзэх зүйл. Хамгийн аймшигтай нь амьтад маш тарчилж үхдэг. Торондоо хоригдож байхдаа шархандаа тарчилж үхэх, цахилгаан гүйдэл ашиглан амийг нь тасалсан баримт бий. Олон амьтад тэр дундаа үнэг ял хийсэн юм шиг цаазын шийтгэл авч байна, Польшийн загварын хэрэгцээг хангахын тулд энэ намар гэхэд 300 000 үнэг хорогдсон" хэмээн жагсаалыг зохион байгуулагчдын нэг хэлсэн юм.
Г.Сувд
Г.Сувд