“Чингис бонд”-оос давсан хөрөнгийг дахин зээлсэн үү

Олон улсын үнэлгээний “Moody s” агентлаг энэ сард гаргасан мэ дээлэлдээ манай улсын зээлжих зэрэглэл сөрөг хэвээр байгааг дурдсан байна. Мөн улсын болон бусад өр нэмэгдсэн, гадаад валю тын албан нөөц буурч 1.4 тэрбум ам.долларт хүрсэн болохыг тэм дэглэжээ. Албан мэдээллээс харвал энэ оны гуравдугаар улир лын байдлаар Засгийн газрын өрийн хэмжээ нэрлэсэн үнээр ДНБ-ий 47 хувьтай тэнцэж байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан энэ оны өрийн босго болох 58.3 хувьд хүрэхэд 11.3 хувь дутуу гэсэн үг. Тэгэхээр маш товчхондоо манай улсын Засгийн газар хойшид 2.6 тэрбум төгрөгийн өр нэмж тавих эрх зүйн орчин байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ он- доо багтааж 1.3-1.4 тэр- бум ам.долларын зээл ава- хад хууль зөрчихгүй байх нөхцөлийг эртнээс бүр- дүүлжээ. Гэвч “Эрдэнэс Та- вантолгой”-н “Чалко”-д төлөх 350 сая ам.долларын өрийн үлдэгдэл, Засгийн газраас “Рио Тинто”-д төлөх өр, тө- рийн өмчит компаниудын өр, зээл Засгийн газрын өрийн дүнд ороогүй гэдгийг ан- хаарах нь зүйтэй болов уу. Угаас эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарт ма- най Засгийн газрын өрийн ихэнх хувь нь ногддог тул энэ байдлыг хуулийн зо хи- цуулалтаар “аргалж” дөн гө- сөн байдаг. Тэгвэл албан бус эх сур- валжийн зүгээс манай улсын Төв банк өмнөд хөршөөс “Чингис бонд”-ын хөрөнгөөс давсан буюу ойролцоогоор 1.9 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг своп хэлцэл нэрийн дор жи- лийн 4.5-5 орчим хувийн хүү тэй зээлсэн болохыг дуул гав. Гэвч энэ талаар УИХ-д мэдээлээгүй нь тун сонин. 

Ямартай ч энэ талаар албаны эх сурвалж үгүйсгэсэн мэдээлэл өгч байгаа юм. Бүдэг бай гаа энэ мэдээллийн хажуугаар БНХАУ-аас нэг тэрбум ам.долларыг 20 жилийн хугацаатай, жи лийн хоёр хувийн хүүтэй зээ лэ- хээр болсон нь шүүмжлэл дагуулаад байна. Учир нь Монгол Улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэ нь ДНБ-ий 200 хувиас дав- сан үзүүлэлт аж. Бүр нарийвчилбал нэг хүнд ног- дох өрийн хэмжээ 6300 ам.доллар буюу 12 орчим сая төгрөгт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр нь таван тэрбум гэсэн албан дүн бий. Энэ баримтаар авч үз вэл үлдсэн 16 тэрбум ам.доллар хувийн хэвшлийн өр болж байна. Гэвч эдийн за сагчид Засгийн газрын өрийн талаар өөр тоо хэлдэг. Тухайлбал “Өргүй Монгол” төрийн бус байгууллагын эдийн засагчид таван тэр- бумаас давсан гэж үз дэг бол эдийн засагч Х.Бат суурь “6.5 тэрбум ам.долларын гадаад өртэй гэсэн албан бус мэдээлэл бий” хэмээсэн. Цөөн үгээр хэлбэл Засгийн газрын до тоод өр яг хэд бай гаа нь одоо хүртэл то- дорхой бус... Хэдий ийм ч маргах зүйлгүй үнэн гэвэл эрх баригчид Монгол Улсыг асар богино хугацаанд өрийн дарамтанд оруулсан болохыг олон улсын судал- гааны байгуулла гуудын дүг нэл тээс харж болохоор бай гаа юм. Эрх баригч хүчин сүү лийн 3.5 жилийн “...Монгол Улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэ нь ДНБ-ий 200 хувиас давсан үзүүлэлт аж. Бүр нарийвчилбал нэг хүнд ногдох өрийн хэмжээ 6300 ам.доллар буюу 12 орчим сая төгрөгт хүрчээ. 

Үүнээс Засгийн газрын өр нь таван тэрбум гэсэн албан дүн бий. Энэ баримтаар авч үзвэл үлдсэн 16 тэрбум ам.доллар хувийн хэвшлийн өр болж байна...” дотор ул сын нийт гадаад өрийг 2.2 дахин буюу 9.6 тэрбум ам.доллараас 21.7 тэрбум болгон өсгөжээ. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас дүгнэхэд 2016 онд ДНБ-ий өсөлт саарч, төлөвлөж буй өсөлтөд хү- рэхгүй байх магадлал бий. Энэ байдлаас үзэхэд ДНБ- тэй харьцуулан гаргадаг өрийн босгын дотор багтах зээлийн орон зай улам ху- мигдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гар хүрэхгүй бол ирэх жилээс зээл авах боломж үгүй болно. Цаашлаад 2017 онд “Дэлхийн эдийн засгийн биеийн байдал “сэргэхгүй байх дүр зурагтай. Манай улсын хувьд энэ он бүр ч хүнд тусах нь ойл гомжтой. Учир нь оны эхний улирлаас эхлээд бид их өрийн үндсэн төлбөрүүдийг хийж эхэлнэ. 

Үүнд хамгийн багадаа төсвийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хөрөнгө шаардлагатай байгааг ч эдийн засагчид тооцоолжээ. Эн- гийнээр авч үзэхэд га даад өрийн үйлчилгээнд жилд дунджаар 10 хувь төл- дөг. Тэгэхээр 20 тэрбум ам.долларт Засгийн газар, хувийн хэвшил нийлээд жилд зөвхөн гадаад өрийн үйлчилгээнд хоёр тэрбум ам.доллар төлж таарах нь. Үүний зэрэгцээ зээлийн үнд- сэн төлбөрт жилд мөн л хоёр тэрбум орчим ам.доллар төлөх тооцоо гарч байна. 2017 онд Хөгжлийн банкны өрийг төлж эхэлнэ. Дараа жил нь “Чингис бонд”-ын эхний ээлжийн 500 сая ам.долларыг төлөх ху- ваарь тай. Харин 2020 он гэхэд үлдсэн нэг тэрбум ам.долларыг нь төлж дуус- гах юм. Үүнээс зөвхөн “Чин гис бонд”-ын хүүнд ой ролцоогоор 630 сая ам.доллар төлөх тооцоо гарч байна. Мэдээж, үүн дээр үндсэн төлбөрт 1.5 тэр- бум ам.доллараа төлөх нь гарцаагүй. 

Тийм л учраас гадна дотны байгууллага болоод манай эдийн засагчид “2017-2020 он хүр- тэл эдгээр өрийг төлөөд явахад хүндрэл үүсч бол- зошгүй” гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа юм. Засгийн газрын өрийн босгыг эрх зүйн үүднээс бус бодит байдлаас дүгнэхэд сэрэмжлүүлсэн төв ш нөөс аль хэдийн давсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэсэн хэдий ч өмнөд хөр шөөс эхлээд Азийн хөгж лийн банк, “Рио Тинто” гэх мэтээр зээлийн олон эх үүсвэр манай улсын өмнө бэлэн байна. Харин манай улсын зээлжих зэрэглэл B2 буюу найдваргүй зээлдэгчийн тоонд орсон байгаа тул зээ лийн хүү өндөр, арван хувиас дээш байх магадлал нэгэнт үүслээ. Тиймээс нэмж зээл авах нь эдийн зас- гийн хүнд хэцүү цаг үед улс орны амьдрал эргэн сэргэх боломжийг хааж байгаа хэлбэр болох нь ойлгомжтой байна. 
 



Д.БУЛГАН