Хямралд дөрөөлсөн хийрхэл үндэсний компаниудаа сөхрүүлэх нь

Эдийн засгийн хямралыг гэтэлж ирэх жилдээ “онд мэнд” орохоос өөр аргагүйд хүрсэн УИХ Онцгой албан татварын хуульдаа дахин өөрчлөлт оруулж цоорхой төсвөө нөхөхөөр зэхэж эхэллээ.Энэ удаад санаачлагч нь УИХ гэхээсээ Засгийн газрын төвшинд ийм яриа хэлэлцээ яваад эхэлж.  Онцгой албан татварт олон зүйлийг оруулж болох ч бидэнд хамгийн хамаатай, бас хамааралтай нь нефтийн бүтээгдэхүүний татварын өөрчлөлт. 2006 онд шинэчилсэн “Онцгой албан татварын тухай” хуулиар Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор импортолж буй 90 хүртэл хувийн октантай бензинийг тоннд тутамд 252 мянга, 90 болон түүнээс дээш октантай бол 259 мянга, дизель түлшинд 265 мянган төгрөгийн үнийг тогтоосон нь өнөөдрийг хүртэл мөрдөгдсөөр ирсэн байдаг. 1999 онд УИХ 27 тоот тогтоолоороо газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 0-5 хувь байхаар тогтоосон. Энэ бол энэ хязгаар дотор л эргэлдэнэ гэсэн үг. Гэтэл Засгийн газар 2015 оны нэгдүгээр сарын 19-нд 17 тоот тогтоол гаргаж, мөнөөх хязгаарын хамгийн дээд түвшнээр 5 хувийн гаалийн татвар ногдуулахаар болсон билээ.

Гэтэл хямралд дөрөөлөн Засгийн газрын “эх барих”-аар зэхэж эхэлсэн шинэ тогтоолын төсөлдэнэ хувийгхоёр дахин өсгөж 10 хувь болгох, мөнөөхөн 252.000, 259.000, 265.000 байгаа тонн тутмын үнийг тус бүрд нь 200-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлж,452.000, 459.000, 565.000 төгрөг болгох санаанд багтамгүй заалтыг оруулаад байна.  Эдийн засгийнхямрал, валютын ханшийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт тэг заасан энэ үед эрх баригчид ийм шийдвэрт хүрч байгааг яаран буруутгахгэсэнгүй. Улс орны эдийн засгийнхөдөлгүүр нь зогсонги байдал орсон нь ч ийм шийдвэрт хүрэхээс өөр сонголт үлдээгээгүйг ард түмэн ойлгож л байгаа. Гэхдээ шатахууны үнийг 50 төгрөгөөр өсгөхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ200-300 төгрөгөөр савладаг манайх шиг улсад гаалийн татварыг хоёр дахин өсгөж, онцгой албан татварыг нь бүтэн хоёрнугалах шахуу буюу 1.8-2.1 дахин нэмэгдүүлчихээр юу болж хувирах вэ? Талх, тариагаа таллаж авдаг болтлоо хямарсан иргэдэд Онцгой албан татварын өөрчлөлт гай болно уу гэхээс гавьяа болохгүй. 

Сангийн сайд Б.Болор “Энэ бол бөөний үнэд тавьж байгаа татвар учир жижиглэнгийн үнэд нөлөөлөхгүй” хэмээн өөрсдөөсөө дөмөгхөн зайлуулж амжжээ. Гэхдээ бөөний үнэ нэмэгдвэл жижиглэнгийн үнэ ч дагаад өсдөгийг монголчууд мэдэхтэйгээ. “ОХУ-аас нийлүүлж байгаа 1.0 литр дизелийн түлшний 2015 оны аравдугаар сарын хилийн үнэ 868 төгрөг байгаа. Татвар ногдсоны дараа бөөнийүнэ 1450 төгрөг хүрч байна. Засгийн газрын тогтоол батлагдвал багадаа л 350 төгрөгөөр нэмэгдэж, 1800 болох байх. Энэ тохиолдолд 1.0 литр дизелийн түлшний үнэ 2000-аас дээш болж таарах гээд аргаа барж байна” хэмээн нефть импортлогчид ярьж байна.  Үүнтэй адил А-92 бензиний одоо худалдаж байгаа 1660 төгрөгийн үнэ 1800-1900 орчим болж өсөх тооцоо гарч байна. Тэгэхээр юмны үнэ нэмэгдэж, инфляц гаарч, мөнгөний ханш улам уруудах нь тодорхой байна. Б.Болор сайд бөөний үнийг л нэмнэ гээд байгаа нь жижиглэнгийн үнээ нэмэхгүй байхыг нефть импортлогчдод үүрэгдэнэ гэсэн үг бололтой. Сайдын үүргийг биелүүлээд нефть импортлогчид өөрсдөө алдагдалд орж үүдээ барихыг хүсэх үү. Нөгөө талаар бензингүйгээр ямар ч ажил, үйлчилгээ урагшаа алхахгүй, таг зогсоход хүрнэ.

Ер нь яагаад манай засаг, төр үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хэмжээний компаниудаа ийн татвар, муйхар шийдвэрээр дарамталж байдаг юм бэ?  Эдийн засгаа аврах гээд иргэдийнхээ амьдралыг боомилох, эрсдэлийг нь нуруундаа үүрээд эх орон, иргэдийнхээ хэрэгцээг хангаж,төсөв бүрдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг сөхрүүлэх иймалдаатай шийдвэр Монголд сайн юм авчрахгүй нь тодорхой билээ.Засаг нэгэнцагт бид буруу шийдвэрээ гаргажээ хэмээн алдаагаа зассан ч тэнгэрт хадсан үнийг газарт буулгаж чадахгүй, өвдөг сөхөрсөн компаниуд өөдөлж босох гэж хэсэгтээ л чардайх хэрэг гарах биз ээ. Хямралд дөрөөлсөн хийрхэл буюу бензиний үнийн нэмэгдэл бидэнд хэрэггүй. Харин татварын уян бодлогоор дотоодын үйлдвэрлэгч, компаниудаа дэмждэг, түүгээрээ дамжуулан эдийн засгаа тэлдэг шийдэл л хэрэгтэй байна. Төсвийн цоорхойгоор далимдуулж иргэдийнхээ халаасыг тэмтэрч, үндэсний компаниудаанухчин дардаг төр бидэнд хэрэггүй.