Сармистай Шпаггети

Орц:

- 1/4 аяга оливийн тос
- 2 х/х улаан лоолийн сүмс
- 1 ц/х хэрчсэн сармис
- давс
- 200 гр шпаггети
- 2 х/х хэрчсэн яншуй
- 1 х/х хэрчсэн ногоон сонгино

 

 

  1. Кастрюльдаа 6 литр ус хийн таглан халаана.
  2. Хайруулын тавганд оливийн тос, улаан лоолийн сүмс, сармис болон 1 ц/х давс хийн холино. Галаа багасган зөөлөн хутгаж сармисаа шаргал болтол нь 5 минут хутгана. Галаа унтраана.
  3. Кастрюльдаа 3 удаа 1/2 х/х давс хийн дээрээс нь гоймонгоо хийнэ. Буцалтал нь таглана. Дараа нь зөөлөн бага багаар хутган болгоно.
  4. Гоймонгоо шүүж хайруулын тавгандаа хийнэ. Дээрээс нь яншуй, ногоон сонгиноо хийн дахин хутгана. Бэлэн болсон шпаггетиг таваглан олгоно.