Орхончууд туялзуур сэлэмний шинэ клубтэй болжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спортын клубт туялзуур сэлэмний иж бүрэн, шинэ клуб нээлтээ хийжээ. ССАЖЯ-ны зүгээс үйл ажиллагааг нь дэмжин ажиллахын зэрэгцээ яамны бодлого төлөвлөгөөнд тусгаж хамтрахаар болсон юм. Тус клуб нь Эрдэнэт хотын хүүхэд залуусыг туялзуур сэлмээр хичээллэх нөхцөл бололцоогоор хангах бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн зориулалтын зам, Франц улсад үйлдвэрлэсэн иж бүрэн онооны машиныг ашиглаж байгаа юм. Монголын туялзуур сэлэмний холбоо байгуулагдаад багахан хугацааг үдэж буй ч ийнхүү гурав дахь клубээ өлгийдэн авсан нь энэ. Энэ жил Багануур, Дархан болон Ховд аймагт шинэ клуб нээхээр төлөвлөжээ.



С.НАРАН