О.Бурмаа хошой алтан медальтан боллоо

Болгарын Софи хотод чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 21-23- нд боллоо. 34 орны бөх зо доглосон тэмцээний эмэг тэйчүүдийн 75 кг- ын жинд барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин О.Бурмаа шувтаргын барилдаанд Египетийн бөх Надя Ахмедийг ялж, тэмцээний хошой алтан медальт бөх болжээ. Тэрбээр өмнө нь энэ тэмцээнээс гурван мөнгөн медаль хүртэж байсан юм.