Гэрийн нөхцөлд уушгиа эрүүл байлгах боломж бий

Монгол Улсад сүүлийн үед агаарын бохирдол хамгийн их анхаарал татсан асуудал болж, нийслэлд амьдардаг монголчууд маань цаг агаар дулаармагц хөдөө орон нутагт цэвэр агаарт гарахыг чухалчилдаг болсон. Гэвч ихэнх хүмүүст ийм боломж олдохгүй ажил ихтэй байдаг. Та бүхэн хөдөө гарч цэвэр агаарт уушгиа цэвэрлэх боломжгүй бол дараах зөвлөгөөг даган уушгиа цэвэрлээрэй. Үүнд:

-Өдөр бүр 300 мл усан үзэмний шүүс уух хэрэгтэй. Хэрвээ та дан ганц усан үзэмний амтанд дургүй бол аяга ус эсвэл ханборгоцойн шүүс нэмж болно. Энэхүү шүүс нь амьсгалын замын эрүүл мэндэд тустай антиоксидант бодис агуулдаг аж.

-Мөн өглөөний цай болон өдрийн хоолныхоо хооронд 300 мл луувангийн шүүс ууна. Луувангийн шүүс нь гурав хоногийн цэвэрлэх үйл явцын үед цусан дахь шүлтийн хэмжээг тогтворжуулахад тустай.

-Харин өдрийн хоолны үеэр 400 мл калиар баяжмал шүүс уух хэрэгтэй. Калиар баяжуулсан ханд бол уушгийг цэвэрлэх гол цэвэрлэгч болж өгнө. Хандны найрлагад нухсан лууван, бууцай, яншуй зэрэг ногоо орно.

-Орой унтахын өмнө 400 мл аньсны шүүс ууна. Энэхүү шүүс нь уушгинаас элдэв хорт бактерийг зайлуулахад тустай байдаг аж. Бас нэрс жимс маш хүчтэй үл исэлдүүлэх бодисын агууламжтай тул хэрэглэж болно.

Биеэр хийх дасгалууд:

-Өдөр бүр халуун устай ваннанд 20 минут орно. Энэ нь бие дэх хорт бодис хөлсөөр дамжин гадагшлахад ихээхэн тустай юм.

-Өдөр бүр хөнгөн алхалт хийнэ. Алхаж байхдаа амьсгалаа удаанаар бүтэн авч гаргах дээр анхаарлаа хандуулаарай. Дээрх гурав хоногийн турш та амьсгалын дасгалууд хийх хэрэгтэй. Амьсгалын дасгалууд нь гурав хоног хийгээд орхих биш үргэлж хийж байх ёстой дасгалууд гэдгийг анхаараарай.

Хэрвээ та усанд сэлэгч, эсвэл гүйлтийн тамирчин бол уушгины багтаамж нэлээд ихтэй байх нь тодорхой. Харин жирийн хүмүүс тэдэн шиг болохын тулд дасгалууд хийх хэрэгтэй.Бид бүхний сайн мэдэх гараа урдаа савлуулан гурав тоолж хийдэг амьсгалын дасгал байдаг. Үүнийг гүнзгий амьгалах дасгал гэдэг бөгөөд таны уушгины багтаамжыг сайжруулах сайн нөлөөтэй дасгал юм.

Амьсгалахдаа уушгиныхаа багтах хэмжээгээр тултал гүнзгий амьсгал авч гаргана. Мөн хэвтээгээрээ ямар нэг илүү хөдөлгөөнгүй хийх нь гүнзгий амьсгалах дасгалын хамгийн тохиромжтой байрлал аж.  Мөн үлээдэг хөгжмийн зэмсэг тоглох, усан спортоор хичээллэх зэргээр уушгиа эрүүл байлгах олон арга бий.