“Челси-Атлетико” клубийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

 

Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолт “Атлетико Мадрид” -“Челси” клубийн хооронд боллоо. Улмаар Мадридын "Висенте Кальдерон" цэнгэлдэх хүрээлэнд болсон энэхүү тоглолт 0-0 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Энэ тоглолтод “Челси”-гээс Ж.Терри болон Петр Чех нар гэмтэл авч талбайг орхисон. Петр Чехийн мер нь мултарсан бөгөөд дасгалжуулагч  Жозе Моуриньо туунийг энэ улирал дуустал тоглохгүй байж ч магадгүй гэж тоглолтын дараах ярилцлагадаа дурджээ. Мөн тэрбээр “Бид дөрвөн тоглогчоо алдаа. Хоёрыыг бэртлээс, хоёрыг шар хуудасны улмаас. Гэхдээ бид эцсээ хуртэл тэмцэх болно” гэсэн байна.


Б.Туу