2035 он гэхэд дэлхийн 10 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчинд өртөх магадлалтай

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өвчинтэй тэмцэх олон улсын нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчинтэй 382 сая хүн амьдарч байгаагаас 2035 он гэхэд 592 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөх магадлалтай гаргасан юм. Манай улсын хүн амын дунд ХБӨ-ний тархалт буурахгүй, цусны даралт ихсэлт 27.5, цусан дахь сахарын өөрчлөлт 8.6, илүүдэл жин, таргалалт 54.5 хувьтай байна. Энэ нь бүхэн нь чихрийн шижин өвчний эх үүсвэр болж байгаа нь харамсалтай хэрэг.

Чихрийн шижин өвчин нийт халдварт бус өвчний дотор 0.84 хувийг эзэлж, 10 000 хүн амд 58.3 байгаа нь өмнөх оноос 8.4-өөр нэмэгдсэн юм. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10 000 хүн амд 56.4, эмэгтэйчүүд 10 000 хүн амд 60.1 байна. Насны бүлгээр 45-65 насныханд хамгийн өндөр тохиолдож 10 365 буюу 10 000 хүн амд 222.7 тохиолдож, өнгөрсөн оноос 30.1-ээр нэмэгдсэн байна. Харин чихрийн шижин өвчний үед болон энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зохистой, зөв хооллолт чухал хүчин зүйл болдог. Гэхдээ хүүхдүүд энэ өвчнөөр өвчилж байгаа нь буруу хэв маягаас болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.


С.НАРАН