Байгалийн хамгийн ховор, хамгийн гайхамшигтай үзэгдлүүд Байгаль дэлхий гэдэг өөрөө уран бүтээлч, бас өөрөө урлагийн бүтээл. Байгалийн зарим үзэгдэл нь хүний оюун ухаан, гараар бүтэмгүй сонин сайхан байх нь бий. Эдний зарим нь энэ.

1. Гурван нар
Шинжлэх ухааны хэлээр бол хурц толбо, хүмүүсийн хэлдгээр бол гурван нар гарах нь үүлэнд хуримтлагдсан ус, мөсний талстуудаас шалтгаалан тэнд туссан нарны гэрэлд ингэж харагддаг байна.

2. Бөмбөлөгөн үүл
Ийм бөмбөлөгөн үүл нь хүчтэй салхины өмнө олонтаа харагддаг байна. Энэ бол Канадын Рижайн хотод 2012 оны зургадугаар сарын 26-нд харагдсан бөмбөлгөн үүлс.

3. Кататумбо гол дээрх аянга, цахилгаан
Венесуэлийн Маракайбо нуурт цутгадаг Кататумбо гол дээр бараг л бүх шөнө хэдэн цагийн туршид цахилгаан цахиж аянга буудаг газар. Жилд дунджаар 1,2 сая удаа болно гэсэн үг. Энэ сонин үзэгдлийг хэдэн зуун км-ийн цаанаас ч ажиглаж болно.

4. Галан солонго
Нар их өндөрт байхад үүлэн дунд мөн л их хэмжээний зургаан талт мөсөн талстууд бий болсон үед ажиглагдана. Ихэвчлэн их хүйтэнд харагддаг байна.

5. Брокений хий үзэгдэл
Японы Онтаке ууланд эргэн тойрондоо өнгө өнгийн гэрлэн хүрээ бүхий хүний дүрс бүхий асар том сүүдэр харагддаг байна. Манантай үед өндөр уулан дээрэс бүр тод харагдана. Яг ийм үзэгдэл Английн Камбрия мужийн Гриздейлийн ууланд ч харагддаг гэнэ.

6.Гэрлэн багана.
Финляндын уулын цанын Рука амралт дахь гэрлэн баганууд. Энэ бол умрын туяа биш. Их хүйтэнд агаар мандалд мөсний ялтсууд хөөрч өөрийн гэсэн мөсөн мананцар үүсгэдэг байна. Энэ талстууд дээр нарны гэрэл тусахад ийм гэрлэн баганууд болж харагддаг гэнэ.

7. Линзэн хэлбэрт үүл
Японы Хотын ойролцоо харагдаж байгаа линзэн хэлбэрт үүл. Ийм үүл ихэвчлэн өндөр уул, нуруудын ойролцоо тохиодог.

8. Өглөөний үүлэн олс
Ийм үүл хэрхэн бий болдгийг чухамдаа хэн ч мэдэхгүй. Газраас км хагас хэртэй өндөр дэх энэ үүл хэдэн мянган км урт үргэлжилнэ. Тэгээд ч байгалийн энэ сонин үзэгдэл хаа сайгүй, голдуу хавар цагт таарна. Энэ бол Австралийн Бурктаунааас холгүй газарт онгоцноос авсан өглөөний үүлэн олс.